Wednesday, March 14, 2012

Хамгийн сайхан ээж Ая Ч.Сангидорж, Үг Д.Батсүрэн




Хүүхэд бүрийн ээжүүд
Хүүхэд бүрдээ сайхан даа
Гэлээ ч миний төрсөн ээж
Ганцхан наддаа л сайхан даа
Миний ээж шиг сайхан ээж
Манай дэлхийд байхгүй дээ
Алтан дэлхийн ээжүүд
Адил цөмөөр сайхан даа
Өндөр намхан ч ялгаагүй
Үрдээ бүгдээр сайхан даа
Дахилт
Миний хөөрхөн хүү минь гээд
Мишээж байх нь сайхан даа
Миний чиний ялгалгүй
Мэнд л байвал сайхан даа
Дахилт
Ээж минь наддаа нар юм даа
Ээж чинь чамдаа нар юм даа
Энэхэн дэлхийн нартайгаа
Энхээр цөмөөр жаргая даа
Дахилт

No comments:

Post a Comment